Цахимд бусдын бичлэг, зураг, хувь мэдээллийг хууль бусаар авч тараасан бол 1-5 жил ял онооно.

access_time 2026-10-30 12:00

Цахимд бусдын бичлэг, зураг, хувь мэдээллийг хууль бусаар авч гүтгэлгийн хэлбэрээр тараасан бол 1-5 жилийн хорих ял оноодгийг сануулсан мэдээлэл цацагдсан. Харин энэ мэдээллийг харсан хууль зөрчигчид эсэргүүцээд сүйд. Та бусдыг хууль зөрчин доромжилсон бол хариуцлага хүлээх нь дамжиггүй. Таны хамрын үзүүрээс цааш бусдын эрх чөлөө эхэлдгийг санах хэрэгтэй. Ялангуяа хиймэл оюун ухаан хөгжсөн энэ цаг үед хэн ч юу ч хийж мэдэхээр болоод байна. Францад хиймэл оюун ухаанаар хакерууд хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн хөргөгчний температурыг багасгаж олон бүтээгдэхүүн муутгасан тохиолдол бий. Үүн шиг иргэдийн сэтгэлзүйг худал мэдээллээр угааж бусдын ажил, амьдралд гай болсон бол хариуцлага хүлээх ёстой. Дэлхий нийтээр хиймэл ухаан хяналтаас гарлаа гэж хуулиа чангатгаж байгаа үед иргэдийг эрсдлээс хамгаалах арга бол хууль зөрчигдөд хүлээлгэх хариуцлага байсаар байх болно. Хуулийн хэрэгжилт ч хамгаас чухал.

Шинэ мэдээ