Төсвийн зарцуулалтыг ил тод болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн санаачилсан ч дэмжсэнгүй

access_time 2026-10-27 10:58

Төсвийн зарцуулалтыг ил тод болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн санаачилсан. Энэхүү төслийг хэт явцуу хийгдсэн. Тиймээс дэмжих боломжгүй гэж Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн. Одоогоор ирэх оны төсвийн тодотголыг баталж, УИХ-ын дарга, Сангийн сайд , ЭЗБХ-ны даргын сонгогдсон тойрог баруун бүсэд 517 тэрбум, зүүн бүсэд 393 тэрбум, хангайн бүсэд 239 тэрбум, төвийн бүсэд 230 тэрбум, хойд бүсэд 200 тэрбум, говийн бүсэд 180 тэрбумыг төсвөөс хуваарилсан. Аймгаар нь задалбал Ховд-168 тэрбум, Увс, Говь-Алтайд 126 тэрбум, Булган -55 тэрбум, Дундговь-54 тэрбум, Дорнод -183 тэрбум, Орхонд 33,9 тэрбут, Улаанбаатарт 827 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Иргэд бүтээн байгуулалт, хөгжилд зарцуулна гэж төсөв баталдаг. Намууд, улстөрчид муудалцахаараа төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь илэрдэг. Тиймээс төсвийн зарцуулалтын хяналтыг сайжруулах хэрэгтэйг онцолж байна.

Шинэ мэдээ