Дэлхийн хамгийн шилдэг метроны систем

access_time 2026-10-30 11:57

Хүн ихтэй, халуун, чимээ шуугиантай, бужигнасан хотуудад метроны системүүд хөгжсөн, иргэд нь тогтмол хэрэглэсээр ирсэн. Гайхалтай инженерчлэл, иргэдийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг дэлхийн хамгийн шилдэг Лондонгийн метрог танилцуулж байна. Дэлхийн анхны хамгийн шилдэг метроны сүлжээнүүдийн нэг Лондонгийн газар доорх төмөр зам 1863 оны 1-р сард нээгджээ. Тухайн үед Паддингтон болон Фаррингдон өртөөнүүдийн хооронд, хотын гудамжны доогуур уурын галт тэрэг явдаг байв. Өдгөө энэхүү систем өргөжин тэлж, 11 шугам, 250 миль (400 километр) урт сүлжээ, нийт 272 өртөөг хамардаг болжээ. Өдөр бүр дөрвөн сая гаруй Лондон хотын оршин суугчид метрог ашигладаг. Нийт метроны 55 хувь нь газар доор бус, газрын гадарга дээр байрладаг. Түүний салбар шугамууд хотын төвөөс хол орших Эссекс, Хартфордшир, Бакингемшир зэрэг тойргууд хүртэл үргэлжилдэг юм./Бен Жонс/

Шинэ мэдээ