Украин “Оросын Google”-ийг онилж байна

access_time 2026-10-28 11:04

Санкт-Петербург хотын 31 настай оршин суугч Антон нэг орой гэртээ ирэхэд “ухаалаг” гэрлийн чийдэнгүүд асахгүй байсан. Эдгээр гэрлийн чийдэн нь Оросын технологийн компани болох “Yandex”-ийн системээр ажилладаг. “Yandex” нь үүлэн тооцоолол, хайлтын систем, газрын зураг, хиймэл оюун ухаан, такси дуудлага, хоол хүргэлт зэрэг интернетэд суурилсан үйлчилгээ, дижитал бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Google, Uber, Amazon гурвыг нэгтгэсэнтэй дүйцэхүйц экосистем юм.Украины халдлагаас болж “Yandex”-ийн үйл ажиллагааг хангадаг таван томоохон дата төвийн гурав нь гэмтэж, сая сая хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд саад учруулсан гэжээ. Мөн Оросын хөрш Казахстан, Беларусь зэрэг улс орнуудад онлайн төлбөр тооцоо, бизнесийн үйл ажиллагаанаас эхлээд хайлтын систем, навигаци, такси дуудлага, хоол хүргэлт зэрэг олон төрлийн үйлчилгээ доголдсон. Украин “Оросын Google”-ийг онилж байна. /Захра Улла/

Шинэ мэдээ