Индонезийн дээд зэрэглэлийн хоол

access_time 2026-10-27 10:56

16, 17-р зуунд Португал, Голланд, Британийн худалдаачдын дунд хумс цэцэг (гвоздика), задь, задийн хальс зэрэг амтлагчийг олж авах “амтлагчийн төлөөх тэмцэл” өрнөж байжээ. “Амтлагчийн арлууд”-ын өлгий нутгийн олон янзын, баялаг амттай хоолнуудын талаар мэдээлэл тун хомс байсан. 120 гаруй жилийн өмнө “National Geographic” сэтгүүлийн анхны эмэгтэй нийтлэлч, гэрэл зурагчин Элиза Рухама Сидмор Индонезийн хоолны соёлыг “Ява: Дорно дахины цэцэрлэгт хүрээлэн” номондоо тэмдэглэн үлдээжээ.Тэр Индонезийн “будааны ширээ” хэмээх олон төрлийн хоолонд онцгойлон татагдсан гэдгээ бичиж байжээ. Сүүлийн хэдэн арван жилд дэлхий нийт Индонезийн айл өрхүүдийн хэрэглэдэг хоолыг илүү их сонирхох болсон. Сатай” (шорлог), “наси горенг” (шарсан будаа), “үхрийн махтай ренданг” зэрэг нь аялагчдын хамгийн сайн мэдэх, идэх дуртай, дээд зэрэглэлийн хоолнуудын тоонд орж байна. /Мэгги Хиуфу Вонг/

Шинэ мэдээ