Victoria’s Secret 50 сая долларын үнэтэй, алмаазан хөхний даруулга

access_time 2026-10-28 11:07

“Victoria’s Secret”-ийн загварын шоуны нүд гялбам үдэш Кайли Женнер 50 сая ам.долларын үнэтэй, алмаазан шигтгээтэй хөхний даруулга өмсөн тайзан дээр гарч иржээ.Энэ загвар нь “Victoria’s Secret” брэндийн нэрийн хуудас болсон онцгой үзүүлбэрийн нэг юм. 1996 оноос хойш тус дотуур хувцасны брэнд жил бүр үнэт чулуугаар чимэглэсэн загвар зохион бүтээсээр ирсэн. Өмнө нь эдгээр загварын үнэлгээ нь харьцангуй даруухан буюу 1 сая ам.доллар байсан. Харин “Jacob & Co.” компанийн бүтээсэн 50 сая ам.долларын үнэтэй загвар өмнөх бүх хувилбаруудыг үнийн дүнгээрээ хол ардаа орхисон байна. Тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн уг компани Женнерийн өмссөн энэхүү загварыг 5-аас 18 каратын жинтэй, 91 ширхэг том цагаан алмаазаар урлажээ. Хөхний даруулгын гол хэсэгт 75 каратаас дээш жинтэй шар өнгийн алмааз байрлуулсан. Олон нийтийн шүүмжлэл, орлогын алдагдал гээд хүндхэн жилүүдийг туулж буй тус брэнд энэ жил өөрсдийн бүтээсэн “мөрөөдлийн ертөнц”-дөө зоригтой алхам, шийдэмгий хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг онцолжээ. /Лиа Долан/

Шинэ мэдээ