Даахгүй нохой булуу хураана гэж….
Фейсбүүк компанийн Зукербергийг АНУ-ын иргэн цахим сүлжээний хүчирхийлэл дарамтыг зогсоож чадаагүй хэмээн шүүхэд өгсөн. Шүүхээс иргэний эрүүл мэнд, сэтгэл зүйг хамгаалж чадаагүй үндэслэлээр Зукерберг хэдэн зуун сая ам долларын өрөнд орж төлөхөөр болсон. Гэтэл Монгол улс иргэдийг нэг цахим хаягтай болгон төрөөс хамгаална гэв. УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ цахим хаягийг 14 хоног хамгаалж чадахгүй, давхар хаяг нээгээд сонгуульд унагаж байхад юу ч хийж чаддаггүй төр 1 сая гаруй иргэдийн цахим хаягийг хамгаалж чадна гэдэг юу л бол. Даахгүй нохой булуу хураана гэдэг л болох байх. Ядаж байхад улстөрчид нь иргэдийн татварын мөнгийг бариад Хонконгод очин нам, улстөрчдийг муулсан байгууллага, иргэдийн цахим хаягийг хаагаад өгөөч гээд гэрээ хийдэг нь ил болсон. Сүрдүүлэг, хараал доор хэвлэлийнхэн энэ мэдээллийг ил болгосон. Үнэндээ бол иргэдэд тролл баг ажиллуулах битгий хэл, сөрөг сэтгэгдэл олноор бичээд хүн муулаад суух зав байхгүй. Арай гэж авч яваа амьдрал, олдоггүй шатахуундаа анхаараад завгүй байдаг. Иргэд фэйсбүүк постоо бүүстлэх нь бүү хэл, промоте ч хийх мөнгөгүй суугаа. Харин нам улстөрчид дагасан троллууд, улстөрчдөөс мөнгөөр угждаг хэдхэн хүмүүс бүүст хийж, бусдыг доромжилж суудаг. Тэдний ард улстөрчид, намынхан байгаа болохоор төрийн байгууллагынхан мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг. Иргэд цахим хаягт нь асуудал үүслээ гээд төрд хандахаар албан бичиг аваад таг болдог. Асуудал шийдэж цахим хаягийг нь нээлгэх хүсэлт явуулсан эсэхийг харья гэхээр явуулсан имэйл ч үгүй, үзүүлэх нэг ч цаасгүй байдаг. Тиймээс бүүст хийж, like хэдэн мянгаар нэмж, гэрээ хийн, зуу зуугаараа нийлж тролл баг ажиллуулдаг мөнгөлөг өнгөлөг эрмүүддээ л анхаар. Тэдэнд хууль үйлчлэхгүй. Тэдний дохио зангаагаар бусдын хаяг ид шидтэй юм шиг хаагдаж, нээгдэж, хандалт нь унах нь бий. Энгийн иргэдийг шоглодог, хортой бүхнийг хийдэг цахимаар бусдыг доромжилдог хаягуудаа төр хараагүй байна гэдэг бол худал шүү. Хараагүй дүр эсдэг хүмүүстээ л хариуцлага тооц. 1932 он биш иргэдээ хянах гээд яахав. Мөнгөгүй ядуу иргэдэд мууг хийх зав байхгүй. Улстөрчдийн хүслээр иргэд амьдардаг нийгмийг бүтээх ёсгүй.
Шинэ мэдээ
-
Даахгүй нохой булуу хураана гэж….
2026-10-30
-
Украины эрчим хүчний байгууламжууд руу халдсаар байвал “Бид дуусна”
2026-10-30
-
Путин “хүмүүнлэг хүн”
2026-10-30
-
Шатахуун олгож буй станцуудын мэдээллийг харах төрийн мэдээллийн хаягтай болно.
2026-10-30
-
Цахимд бусдын бичлэг, зураг, хувь мэдээллийг хууль бусаар авч тараасан бол 1-5 жил ял онооно.
2026-10-30
-
Дэлхийн хамгийн шилдэг метроны систем
2026-10-30
-
Сэлэнгэ аймагт баавгай 162 толгой мал барьж, дахин нэг хүн гэмтээжээ
2026-10-30
-
Ирэх жил төмс, ногооны үнэ нэмэгдэхгүй.
2026-10-29
-
Нөөцтэй хэрнээ шатахуун түгээхгүй байгаа ШТС-уудын тусгай зөвшөөрлийг цуцална
2026-10-29
-
Гарааш дулаан зогсоолоос төлбөр авахыг зогсоох иргэдийн өргөдлийг байнгын хороогоор хэлэлцэнэ.
2026-10-29
-
Боловсролын зээлийн сангаас орж ирээгүй учир оюутнууд хичээлдээ суух боломжгүй болжээ
2026-10-29
-
Трампын хувийн улс төрийн ашиг сонирхол
2026-10-29
-
Киев тийрэлтэт хөдөлгүүртэй дронуудыг устгахад хангалтгүй байна гэж мэдэгджээ.
2026-10-29
-
Украин, Суданы цагаачид албадан гаргалтаас хамгаалах эрхээ хадгалж үлдэнэ
2026-10-29
-
Эрч хүчээ сэлбэсэн Chanel дахин жигүүр дэлгэлээ
2026-10-29
-
Бүгд найрамдах намыг томоохон ялагдлаас аврах гэсэн эцсийн хүчин чармайлт
2026-10-28
-
МАН-ынхан зогсолтгүй зодолдож байна.
2026-10-28
-
ОНТРЭ-д гэрээ хариуцсан төлөөлөгчөө яаралтай явуулах хүсэлт илгээжээ
2026-10-28
-
Шатахууны түгээлт түгжрэл үүсгэв.
2026-10-28
-
Байгаль орчны мэргэжилтнүүд хоёр нисдэг тэргээр Нөмрөгийн ДЦГ очиж ажиллана.
2026-10-28
-
Victoria’s Secret 50 сая долларын үнэтэй, алмаазан хөхний даруулга
2026-10-28
-
Пап лам Лео эмнэлгээс В.Путинтэй ярилцжээ
2026-10-28
-
Украин “Оросын Google”-ийг онилж байна
2026-10-28
-
Меланиа Трамп: Орос, Украин тусламж хүргэх үед гал зогсооно.
2026-10-27
-
Дулаан зогсоолоос 1 сая төгрөгийн татвар авахыг зогсоох өргөдлийг 98 мянган иргэн дэмжжээ
2026-10-27
-
Оюу толгойн ногдол ашгийн 876 мянган төгрөгийг иргэдэд олгох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ.
2026-10-27
-
Төсвийн зарцуулалтыг ил тод болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн санаачилсан ч дэмжсэнгүй
2026-10-27
-
Оддын бамбайны хязгаарлалтууд
2026-10-27
-
Индонезийн дээд зэрэглэлийн хоол
2026-10-27
-
Оросын шоронгоос суллагдсан Стивен Хаббард Америкийн хөрсөн дээр хөл тавилаа
2026-10-27




