МАН-ынхан зогсолтгүй зодолдож байна.

access_time 2026-10-28 11:16

МАН-ынхан зогсолтгүй зодолдож байна. Ерөнхий сайд, намын дарга, яамдын сайдын суудлын төлөө тулалддаг байсан бол өдгөө Нийслэлийн засаг дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төлөө тулалдаж байна. Энэ тулааны ялагч тодроогүй учраас нийслэлийн хуучин Засаг дарга Х.Нямбаатар одоогийн Ерөнхийлөгч Х.Хүрэлсүхийн талаар но-той асуудлын талаар лайв хийсэн. Мэдээллийн хариуг нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгөв. Г.Ганзориг: Монгол улсад 20 нисдэг тэрэг бий. Хувь хүний 18, төрийн 2 нисдэг тэрэг бий. Нэг нь ЗХШТ мэдэлд байдаг. Ерөнхийлөгч нисдэг тэрэггүй. Илт хан компанийн Тэрэлжид байдаг 10 дүнзэн байшин, 10 гэр Ерөнхийлөгчийн нэр дээр бий. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн. Бага тэнгэрт нэг хаус захиалсан. Өөр хаус байхгүй. Андууд тауэр, United Mall Ерөнхийлөгчийнбиш. Өөр хүний нэр дээр байдаг. G-Class машин унадаггүй. Х.Нямбаатарын хэвлэлийн албанд байсан Г.Золзаяа ташаа мэдээлэл олон нийтэд цацсандаа уучлал гуйсан захидал илгээсэн. Хотын экс дарга Канадад улс төрийн орогнол хүссэн. Энэ бүхний эхлэл ташаа мэдээлэл цацагдаж байна гэв. Ямарч тохиолдолд МАН-ынхан муудалцсан намынх нь нэр хүнд олон нийтийн дунд унах нь тодорхой. Иргэд бол ажилтай орлоготой арай дээр амьдрахыг хүсэж байгаа. Харин дарга нар тролл баг ажиллуулж түмний тархийг угааж тэрэнд нь хэвлэлийн албад хүртэл орсон гэдэг бол Монгол улс хэтэрсэн улстөржилт хийж буйг харуулж байна.

Шинэ мэдээ