Шатахуун олгож буй станцуудын мэдээллийг харах төрийн мэдээллийн хаягтай болно.

access_time 2026-10-30 12:01

Нөөцтэй хэрнээ иргэдэд шатахуун олгохгүй байгаа шатахуун түгээх станцуудын газрын зөвшөөрлийг цуцална. Нийт 274 шатахуун түгээх станцуудад шалгалт оруулна гэдгийг нийслэлээс мэдээлсэн. Үнэндээ бол шатахуун түгээх станцууд замын түгжрэл үүсгээгүй. ОХУ төмөр замдаа засвар хийж вагоны зам хаагдснаас болсон гэдгийг албаныхан мэдээлсэн. Харин иргэд шатахуун олгож байгаа станцуудыг цахимаас хайж олгож байгаа газарт нь очин оочерлож авч байна. Зарим нь буруу мэдээлэл байна. Албаны ёсны төрийн мэдээлллийн эх сурвалжаас мэдээллээ авах хэрэгтэй байна гэдгийг шаардсан. Албаныхан иргэдээр шаардуулан байж арай гэж ухаан сууж нэгдсэн мэдээллийн сантай цахим хаягтай болно гэв.

Шинэ мэдээ