Байгаль орчны мэргэжилтнүүд хоёр нисдэг тэргээр Нөмрөгийн ДЦГ очиж ажиллана.

access_time 2026-10-28 11:11

Нөмрөгийн дархан цаазтай газрын 79% нь шатаж хоёр нисдэг тэргээр байгаль орчны мэргэжилтнүүд газар дээр нь ажиллахаар явсан байна. Багийнхан 3 цэгт газардан ямар эмийн ургамал ургаж байсан, хэр хэмжээний газар шатсаныг тогтоон байгаль орчны үнэлгээ хийнэ. Амьтдын нягтаршил нэмэгдсэн, түймэр бүрэн унтарсан мэдээ ирсэн. Нисдэг тэргийг шатахуунаар цэнэглэх машин хотоос гарсан байна.Түймэр гарах үед Монгол Улсын Боомтын захиргааны дарга тэргүүтэй таван машинтай, 14 хүн Нөмрөгийн ЗЦГ зорчиж байсан. Гал алдсан шалтгааныг тогтоохоор галынхан ажиллаж байна. Японы Засгийн газраас тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Шинэ мэдээ