Бүгд найрамдах намыг томоохон ялагдлаас аврах гэсэн эцсийн хүчин чармайлт

access_time 2026-10-28 11:18

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намынхны хувьд улс төрийн нөхцөл байдал дордож эхэлжээ. Үүний улмаас тус намын сонгуулийн багийнхан өмнө нь идэвхтэй давшилт хийж байсан тойргуудаа орхисон.Харин Аризона, Охайо, Флорида, Висконсин зэрэг уламжлалт “улаан” (Бүгд найрамдах намын дэмжлэг өндөртэй) мужуудад гэнэт эрсдэлд орсон, одоо албан тушаал хашиж буй гишүүдээ хамгаалахад анхаарлаа төвлөрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна.Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон Трамптай уулзаж сонгуулийнх нь сан хөмрөгөөс Төлөөлөгчдийн танхимын олон арван тойрогт 30 орчим сая доллар зарцуулах зөвшөөрөл авчээ. Бүгд найрамдах намыг томоохон ялагдлаас аврах гэсэн эцсийн хүчин чармайлт юм. Сонгогчдын ихэнх нь сонгуульд оролцохгүй байхаар шийдэж магадгүй гэж айж байгаа аж./Сара Феррис

Шинэ мэдээ