Сэлэнгэ аймагт баавгай 162 толгой мал барьж, дахин нэг хүн гэмтээжээ

access_time 2026-10-30 11:56

Сэлэнгэ аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, нийт 162 толгой мал барьж идсэн байна. Сэлэнгэ аймгийн Их мухар гэх газарт малчин руу баавгай дайрч, гэмтээсэн байна. Малдаа явж байхад нь 35 настай эрэгтэй рүү баавгай дайрч, хазаж, самардсан байна. Иргэний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн хяналтад орсон байна. Иймд мал сүргээ хараа хяналттай байлгах, баавгай үзэгдсэн тохиолдолд өөрсдөө хөөж туух гэж ойртохгүйгээр холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Шинэ мэдээ