Филиппиний гатлага онгоц галд автжээ

access_time 2026-09-15 09:56

Филиппиний гатлага онгоцонд гарсан галын улмаас таван хүн нас барж, 80 гаруй хүн сураггүй алга болсон байна. Эргийн хамгаалалтын албаны Коммодор Ноеми Каябяб хөлөг онгоцноос өтгөн утаа үргэлжлэн гарсан.Хэт халуун, дэлбэрэх эрсдлээс болж аврагчид онгоцонд суух боломжгүй байсан гэж мэдэгджээ.Палаван арлын баруун хэсэгт гатлага онгоцноос амьд үлдсэн хүмүүсийг хайх эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Манила дахь Базекогоос Палаван дахь алдартай аялал жуулчлалын газар болох Корон руу явж байсан гатлага онгоцноос одоогоор 43 хүн авраад байна. Энэ гатлага онгоцоор зорчигчид шумбалт хийх, арлуудад зогсон үсрэх үзүүлбэр үзэх боломжтой гэдгээрээ алдартай. /Ройтерс/

Шинэ мэдээ