Газрын тос асгарч, хэдэн зуун хавтгай дөрвөлжин миль талбайг хамарчээ.

access_time 2026-09-03 10:25

Оманы эргийн ойролцоо гацсан танкераас 1300 хавтгай дөрвөлжин км талбайд нефть асгарсан. Greenpeace байгаль орчны байгууллагаас Арабын тэнгисийн экологийн томоохон гамшигт өртөх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна гэжээ.Оманы засгийн газар нөлөөлөлд өртсөн газар нутгийн хэмжээг хараахан батлаагүй байна. Хиймэл дагуулаас авсан зурагнуудыг нийтэлж илүү их талбайг хамарсан байж болзошгүйг иргэдэд анхааруулсан. Засгийн газраас иргэдийг гамшигт өртсөн бүс нутагт загасчлахгүй байх, ер бусын үнэр, тос олж харсан тухай мэдээлэхийг сануулсан. Мөн далайн гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад шинжилгээ хийнэ гээ мэдэгджээ. /Сара Эль Сиргани/

Шинэ мэдээ