Зеленский: Тэсрэх бодисыг энгийн иргэдийн гэрт ойрхон хадгалсан албаныханд хариуцлага тооцно

access_time 2026-09-02 10:44

Киевийн ойролцоох орон сууцны хороолол руу Оросын нисгэгчгүй онгоцнууд довтолсон байна. Довтолгоо олон цагт үргэлжилсэн бөгөөд гал түймрийн улмаас 37 хүн нас барж, олон хүн шархаджээ. Буча дүүрэгт байрласан зэвсгийн агуулахын цохисон нь сүйрлийн үр дагаварт хүргэсэн. Тэсрэх бодисыг хүмүүсийн гэрт ойрхон хадгалахыг зөвшөөрсөн албаныханд хариуцлага тооцно гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Киев мужийн цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко хамгийн их хохирол учруулсан довтолгоо гэжээ. /Свитлана Власова/

Шинэ мэдээ