Японы эзэн хааны гэр бүл залгамжлалын хямралтай тулгарч байна

access_time 2026-07-27 10:08

Японы эзэн хааны сэнтийд залгамжлах эрхтэй гурван хүн байгаа юм. Тэдний хоёр нь 60 ба түүнээс дээш настай тул эзэн хааны гэр бүл залгамжлалын хямралтай тулгарч байна. Японы хаант засаг олон зууны турш зөвхөн эрчүүдийг эзэн хаанаар тодруулсаар ирсэн. Эрчүүд бизнес, улс төр зэрэг амьдралын бусад салбарт ноёрхдог хэвээр байгаа юм. Хатад ч сүүлийн хэдэн арван жилд хөвгүүдээс илүү олон охид төрүүлсэн байна. Өв залгамжлагчдын хомсдолыг шийдвэрлэхийн тулд засгийн газрын сайд нар хааны гэр бүлийн хуучин уламжлалыг сэргээж, эрэгтэй залгамжлагчдын тоог нэмэгдүүлэхийг санал болгосон. Өөрчлөлтийг парламентаар батлахыг хүлээж байна. Ханако Монтгомери/

Шинэ мэдээ