Иргэдийн худалдаж авах өндөгний тоонд хязгаарлалт тогтоосон байна

access_time 2026-07-27 10:02

Шувууны ханиад өндөгний хомсдол үүсгэж байгаа тул Австралид Макдональдс өглөөний цайныхаа цагийг богиносгож байна. Өвчний улмаас 1.5 сая орчим тахиаг устгасан бөгөөд Макдональдс өглөөний цайны үйлчилгээний цагийг 90 минутаар бууруулсан гэж мэдэгджээ. Австралийн өндөглөдөг тахиануудын 10%-иас бага хувь нь халдвар авсан. Эрх баригчид вирусыг амжилттай хязгаарлаж байгаа гэж мэдэгдэж байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн жижиглэн худалдаа эрхлэгчид үйлчлүүлэгчдийн худалдаж авах өндөгний тоонд хязгаарлалт тогтоосон байна.Австралид өндөгний үйлдвэрлэл эрхэлдэг олон зуун фермерүүд 20 сая гаруй тахианы өндгийг зах зээлд нийлүүлдэг юм. /Ройтерс/

Шинэ мэдээ