Энэтхэг тээврийн хөлөг онгоцонд цохилт өгөхөө зогсоохыг шаарджээ

access_time 2026-06-15 11:07

Арилжааны газрын тосны тээвэрлэгч хөлөг онгоцонд цохилт үеэр Энэтхэгийн гурван далайчин амиа алдсан. Энэ үйлдлийг Энэтхэгийн иргэд эсэргүүцснээр Шинэ Дели, Вашингтоны хоорондох хурцадмал үе шат нэмсэн байна. Вашингтоны Ираны боомтуудыг хаах ажиллагааны хүрээнд хийсэн цохилт байсан юм. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жайсвал тээврийн хөлөг онгоцонд цохилт өгөхөө зогсоохыг шаарджээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Францад болох G7-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах аж. /Риа Могул/

Шинэ мэдээ