Америкийн хөлбөмбөгийн талбайг Дэлхийн цомын талбай болгон хувиргажээ

access_time 2026-06-10 09:57

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 11-нд эхэлнэ. АНУ, Мексик, Канадын 48 баг зургаан долоо хоногийн турш 104 тоглолт хийх юм. Тэмцээний үеэр өмнөд хэсгийн халуун, чийгшил, сэрүүн хойд нутгийн уур амьсгал хүртэлх нөхцөл байдал ажиглагдана. Тэмцээн зохион байгуулах найман цэнгэлдэх хүрээлэн хиймэл зүлэгтэй байдаг. Бүх цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг хөл бөмбөг тоглоход хамгийн тохиромжтой зүлгээр солих ёстой гэсэн. Зүлэг солих ажил хийгдэж эхэлсэн бөгөөд Америкийн хөлбөмбөгийн талбайг Дэлхийн цомын талбай болгон хувиргана гэжээ. /Кэти Хант/

Шинэ мэдээ