Хятад Ираныг энхийн хэлэлцээрт нэгтгэж чадах уу?

access_time 2026-05-14 13:10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчлахаас хэдхэн хоногийн өмнө Ираны дээд дипломатч Бээжинд айлчилсан. Энэ айлчлал дэлхйин улс орнуудын анхаарлыг татжээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахдаа Бээжин “олон улсын энх тайван, аюулгүй байдлыг зөрчихөөс” урьдчилан сэргийлж чадна гэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Хятад улс Ираныг Ормузын хоолой дээрх хаалтаа сулруулахыг шаардана гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Си Зиньпин Ойрхи Дорнодын энх тайвны талаар дөрвөн зүйлт өргөн хүрээтэй санал гаргаад байгаа юм./Симон Маккарти/

Шинэ мэдээ