Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд барны хашаа руу орсон эрэгтэй амиа алджээ

access_time 2026-10-23 10:49

Их Британийн зэрлэг амьтны хүрээлэнд нэгэн эрэгтэй барны хашаа руу нэвтэрсний улмаас хүнд гэмтэл авч, амиа алдсан байна. Цагдаагийн газраас Йоркширийн зэрлэг амьтны хүрээлэн дэх барны хашаа руу нэгэн эрэгтэй хүн нэвтэрсэн тухай дуудлага хүлээн авсан.Яаралтай тусламжийн баг хэргийн газарт очиход эрэгтэй амиа алдсан байжээ. Бар ямар нэгэн гэмтэл аваагүй бөгөөд тус хүрээлэнгийн зүгээс уг амьтныг устгахгүй гэдгээ мэдэгджээ./Софи Танно/

Шинэ мэдээ