Ерөнхийлөгчийн сонгуулийн далд марафон

access_time 2026-10-26 10:05

Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон аль хэдийн улс төрчдийн дунд эхэлж намууд нэр дэвшигчдээ ил, далдаар тодруулж хэн нь илүү иргэдийн дэмжлэгийг авах боломжтойг тандаж эхэлсэн. Эрх баригчдын хувьд ерөнхий сайд, яамдын сайд асан эрхмүүд өрсөлдөж нэгнээ хууль хяналтын шалгуулж шоглож эхэлсэн. Энэ нь Д.Занданшатар, С.Амарсайхан, Б.Жавхлан нарын дунд өрнөж байна. Харин сөрөг хүчний хувьд Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нэр дэвших магадлалтай байгаа юм. Тиймээс нэр нь яригдаж буй эрхмүүдийг тойрсон хууль хяналтын маргаан тасрахгүй байна. Нам бүрийн фракцууд ч нэг нэг хүнээ тодруулчих санаатай зүтгэж УИХ-ын Д. Ганбат тэргүүтэй зарим гишүүд фракцаа төлөөлж ул орны хэмжээний улс төр, эдийн засгийн бодлогын маргаанд оролцож олон санал гаргаж байна. Харин иргэд хэлдэг бус хийдэг хүн сонгоно гэдгээ сануулсаар л байна.

Шинэ мэдээ