Д.Песков: Их Британи “дайнд оролцож”, “гал дээр тос асгаж байна”

access_time 2026-08-31 14:34

Их Британид Украины пуужингийн үйлдвэрлэлийн шугамыг байгуулна гэдгээ Киев мэдэгдсэн. Хариуд нь Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Их Британи “дайнд оролцож”, “гал дээр тос асгаж байна” гэж мэдэгджээ Лондон дахь Оросын Элчин сайдын яам Их Британид “Украйныг илүү гүнзгий оролцоотой дэмжих тусам илүү өндөр үнэ төлөх болно гэж анхааруулсан байна. Их Британи, Франц улсууд өнөөдрийг хүртэл Украинд хэдэн SCALP/Storm Shadow пуужин нийлүүлснийг зарлаагүй. Гэхдээ 15 жилийн турш хаагдсан үйлдвэрлэлийн шугамаа дахин идэвхжүүлсэн нь батлагдсан байна. Украинд нийлүүлсэн Франц-Британийн SCALP/Storm Shadow пуужин нь орчин үеийн өндөр эрчимтэй тулалдаанд, шийдвэрлэх нөхцөл байдалд үр нөлөөгөө харуулсан” гэж Францын Батлан ​​​​хамгаалахын сайд Себастьян Лекорну хэлжээ.

Шинэ мэдээ