Сансрын агентлаг олон нийтийг нууцлаг бөмбөлөгүүдэд ойртохыг хоригложээ.

access_time 2026-08-31 14:31

Австралийн Квийнслэндийн хойд хэсэгт орших Форрест эрэг дээр зургаан нууцлаг металл бөмбөлөг унасан. Австралийн Сансрын Агентлаг “сансрын хог хаягдал” гэж сэжиглэж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлажээ.Эдгээр том биетүүд нь дэлхийн агаар мандалд дахин орсон пуужингаас гарсан даралтат хий, шингэн бүхий хүнд даацын савнууд байх магадлалтай. Бөмбөгнүүд нь сагсан бөмбөгийн бөмбөгнөөс хоёр дахин том хэмжээтэй байсан гэж орон нутгийн оршин суугчид хэлжээ. Сансрын агентлаг олон нийтийг бөмбөлөгүүдэд ойртохыг хориглосон. Квийнслэндийн онцгой байдлын албаныхан эдгээр объектуудыг зайлуулсан, аюулгүй болсон гэжээ. Агентлагийн албан тушаалтнууд цаашид ч хог хаягдал дахин олдох магадлалтай. Судалгаа шинжилгээ хийж байна гэж мэдэгджээ./Амен Галинато/

Шинэ мэдээ