ОХУ, Укрианы довтолгоо

access_time 2026-07-31 11:10

Оросын хамгийн том онлайн худалдааны компанийн агуулахуудад Украин хэд хэдэн удаа цохилт өгсөн байна. Хэдэн зуун сая долларын бараа материалыг шатааж, бизнес эрхлэгчид цахимд шуугиан тарьсан. Мөн Украины нисгэгчгүй онгоцууд Москва мужийн Электросталь, Тамбов мужийн Котовск дахь Wildberries түгээлтийн төвүүдэд цохилт өгч, Краснодар, Ставрополийн бүс нутгийн логистикийн агуулахууд руу довтолсон байна. Баруун өмнөд Воронеж мужийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас Wildberries агуулахыг хаахад хүргэсэн гэж мэдээлжээ. ОХУ-ын арми хариу довтолгоо хийж Украины хангамжийн үйлдвэрүүд рүү довтолсон байна. /Натан Ходж/

Шинэ мэдээ