Гайанагийн эрэг дээр 100 гаруй хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн хөлөг живжээ

access_time 2026-07-29 10:08

Гайанагийн Засгийн газар эрэг орчмоос 179 хүнтэй хөмөрсөн гатлага онгоц олсон. Нийт 41 хүн амиа алдсан байна гэж мэдэгджээ.Онгоцны багийнхан мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж:. Гайанагийн Ерөнхий сайдын алба 77 хүнийг аварсан. Үлдсэн 61 хүнийг одоо хүртэл олоогүй эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна гэжээ. MV Barima хөлөг онгоц нийслэл Жоржтаунаас Порт Кайтума тосгон руу явж байхдаа Хойд Атлантын эргээс ойролцоогоор долоон милийн зайд хөмөрсөн байна. Онгоцонд 179 хүн зорчиж явжээ. /Ройтерс/

Шинэ мэдээ