Хонконгийн долоон барилгад гарсан түймрийн шалтгааныг тогтоож, хоёр компанид хариуцлага тооцлоо

access_time 2026-06-11 11:33

Хонконгийн долоон барилгад гарсан түймрийн шалтгааныг тогтоож, хоёр компанид хариуцлага тооцсон байна. Тамхины ишний цог хамгаалалтын торонд хүрсний улмаас түймэр гарсан гэсэн галын дүгнэлт гарсан. Барилгыг эзэмшигч компаниудыг гал галын дохиоллын системийг ажиллахгүй байгааг мэдээгүй, унтраасан, татвараас зайлсхийсэн, шалгалтад саад учруулсан хэргээр хариуцлага тооцсон. Барилгын гүйцэтгэгч компанийг хөдөлмөр аюулгүй байдлыг дэглэмийг мөрдөөгүй байна гэж үзэн холбогдох ажилтнуудад яллах дүгнэлт үйлдсэн байна. Нийт долоон барилгыг хамарсан гал түймрийн улмаас 168 хүний амь нас хохирч, хэдэн мянган хүн түр оршин суух байранд шилжин амьдарч байгаа юм. /BBC/

Шинэ мэдээ