Лаосын агуйд гацсан тосгоны иргэд өөрсдийгөө чөлөөлж аврагчдыг гайхшруулж байна

access_time 2026-06-02 11:02

Лаосын төв хэсгийн алслагдсан бүс нутагт үерт автсан. Энэ үеэр агуйд алт хайж явсан тосгоны иргэд үерт өртөн агуйд гацсан байна. Аврагчид олон хоног аврах нарийн төвөгтэй ажиллагаа явуулсан. Гэтэл агуйн үерт живсэн хүмүүс өөрсдийгөө чөлөөлж аврагчдыг гайхшруулсан байна. Олон улсын аврах ажиллагааны багийнхан үерт автсан хонгилоор шумбан иргэдийг аврахад хэдэн өдөр шаардагдаж магадгүй гэж таамаглаж байсан.Гэтэл алслагдсан агуйгаас ус шавхах олон өдрийн ажиллагааны дараа тосгоны иргэд агуйн үүдэнд тэдэнтэй тааралдахад ихэд цочирджээ. Тосгоны иргэд олон өдрийн турш амьд үлдэхээр тэмцсэн нь үр дүнд хүрлээ. Ус шавхсан аврагчдад баярлалаа гэжээ./Уилл Рипли/

Шинэ мэдээ