Дэлхийн бяслаг үйлдвэрлэгчид өрсөлдлөө

access_time 2026-11-16 09:36

Испани улсад “World Cheese Awards” тэмцээн болж Дэлхийн шилдэг бяслагийг тодруулсан байна. Шүүгчид 5000 гаруй төрлийн сүүн бүтээгдэхүүнийг амталсан байна. Итали, Швейцар, Испани зэрэг бяслаг үйлдвэрлэлээрээ алдартай орнууд тэмцээнд оролцсон. Өрсөлдөгчид хүчтэй өрсөлдсөний эцэст, Францын зүүн хил орчмоос гаралтай, 24 сарын турш боловсруулсан “Комте” (Comté) бяслаг үйлдвэрлэгч ялагчаар тодорчээ. Энэхүү үйлдвэрлэгчийн бяслаг нь самарлаг амттай, бутарч үйрмэг болдог бүтэцтэй. Маш баялаг орцтой, нарийн нийлмэл амт чанартай гэдгээрээ онцгойрсон аж. /Барри Нийлд/

Шинэ мэдээ