Баруун бүсийн замыг сайжруулна

access_time 2026-11-16 09:41

Туулын хурдны замыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мөнгөний үлдэгдлийг баруун бүсийн замыг сайжруулахад зарцуулна гэдгээ нийслэлээс мэдэгдсэн байна. Туулын хурдны замыг хэрэгжүүлэхээр Хятадын компанид 500 сая төгрөг хууль бусаар шилжүүлсэн гэх хэрэгт хотын дарга асан Х.Нямбаатар унасан. Гэтэл дахин Сэлбэ дэд төв, Тойрог замын 20 гаруй тендерийг шалгаруулахдаа бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Хотын орлогч Х.Даваадалайгийн хамт шалгаж эхэлсэн байна. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж, Канадаас албадан авчрах хүсэлт илгээсэн гэдгээ АТГ-аас мэдээлсэн байна. Харин түүний орлогч эхнэрийн компаниараа мөнгө шилжүүлж аваагүй гэдгээ шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.

Шинэ мэдээ