Төрийн цахим шилжилтийн гайхамшиг

access_time 2026-11-12 09:53

Төр цахимд бүрэн шилжсэн. Цаасыг бүрэн халсан. Асуудалгүй Ok болсон. Ард түмэн минь үйлчлүүлээрэй гэж төрийн өндөрлөгүүд индэрт гарч улаан тууз хайчлангаа зарласан. Гэтэл хороо, дүүрэг, нэг цэгийн үйлчилгээ гээд хаана ч очсон 1990 оны цаасаа нэхсээр сууж байна. Дарга нар нь цахимжаад дунд, доод түвшиндээ гацсан бололтой юм. Цахимаар ороод иргэдийнхээ мэдээллийг ч шүүж чадахгүй хороотой, хурууны хээгээ уншуулахаар таны бүртгэл энэ системд алга гэсэн инээдтэй үг хэлдэг төрийн үйлчилгээний төхөөрөмжтэй.Лавлагаа авахаар хуучин хаягаар гарч ирдэг гээд хөгийн юм их болж байна. Эх орны хишгийг тараах үед иргэний бүртгэл будлиантай иргэдийн овог нэр, зөрдөг байсан. Хурууны хээ таниулснаас хойш хаана ч очсон асуудалгүй гэдэг ч асуудалтай хэвээр байна. Сонгууль дөхсөн үед иргэний бүртгэлээ цэгцэлж авахгүй бол энд тэнд төрийн цахим шилжилтийн гайхамшгийг гайхсан иргэд их байна. Цахимд хакерууд нь дийлдэхгүй болсноос банкны данснаасаа иргэд нь мөнгөө алдаж, хэдэн зуун тэрбумаар нь цахим луйварт өртөж байна. Төрийн цахим шилжилт, нууцлал хаана хийгдээд байнаа…Ажилтнууд нь мэдэхгүй. Дарга нар нь л ухаалаг юм болохоор мэдэж байгаа байх.

Шинэ мэдээ