Эрүүл мэндийн салбарт иргэдийн эрх ашиг орхигдсоор байна.

access_time 2026-11-11 10:04

Эмч нар эрх ашгийнхаа төлөө дуугарсаар цалингаа, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлдэг. Харин иргэдийн эрх ашиг энэ салбарт орхигдсоор ирсэн. Эрүүл мэндийн даатгал байнга төлдөг иргэд жилд ганц удаа шүдээ өвдөхөд даатгалаараа үзүүлдэг байсан. Тиймээс ч шүдний үзлэгийн дугаар их байсан.Гэтэл их мөнгө эргэлддэг энэ салбарын удирдлагууд иргэдийн халаасыг сэгсрэхээр шийдэж шүдний эмчилгээний төлбөрийг 70-80 мянган төгрөг болгосон. Жилд ганц удаа даатгалаараа эмнэлэгт үзүүлэхээр ханддаг иргэд төрийн тэнэг шийдвэрүүдийн нэг гээд орхисон. Төрийн эмнэлгийн өөр үзлэгт иргэд даатгалаараа хамрагдана гэхээр 2-3 өдөр ажлаасаа чөлөө авах хэрэг гардаг. Арай гэж 2-3 шат дамжиж байж авдаг 13А маягтыг хүчингүй болгохоор буцааж сэргээсэн. Үзлэгт хамрагдах болохоор эмч нар нь 13A маягтаа явуулахаа мартсан санасан гээд уймраа юм шиг үг хэлж асуудал чирэгдэл болж байж арай гэж авч байна. Шинжилгээ өгөх кодыг цахимаар өгч болох ч бас л дугаарлуулж хүнд суртал үүсгэдэг гээд яривал их юм бий. Салбарын удирдлагууд анхаарна биз.

Шинэ мэдээ