“Бриллиант апартмент” хотхоны бүтээн байгуулалтыг шалгуулахыг хүсжээ

access_time 2026-11-13 10:43

Барилга хот байгуулалт орон сууцжуулалтын яамнаас орон сууцны захиалгын залиланг орвонгоор нь тас цохисон. Дахиж иргэд луйвардуулахгүй кодоор захилга өгч, мэдээлэл авдаг болно гэдгийг амласан. Гэтэл “Бриллиант апартмент” хотхонд захиалга өгсөн 160 өрхийн иргэд хохироод үлдэж байгаагаа мэдэгдсэн байна. Анх тус байр захиалга авахдаа ХЗДХЯ-ны барилга гэж танилцуулсан. Тиймээс итгэсэн хотхоны бүтээн байгуулалтыг шалгуулахыг хүсч байна гэдгээ мэдэгдсэн байна. Төрөөс зөвхөн төртэй гурвалсан гэрээ хийсэн айл өрхийг Сэлбэ, Солонго 1,2 хорооллын орон сууцанд оруулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Шинэ мэдээ