Microsoft компани хэрэглэгчдээс уучлал гуйв.

access_time 2026-11-16 09:35

Дэлхий даяар хэрэглэгчдийн Outlook цахим шуудан, Teams уулзалтын хэрэгсэлд гацалт үүссэн. Microsoft компани хэрэглэгчдээс уучлал гуйж, техникийн томоохон саатал гарсан ч бүрэн шийдсэн гэж мэдээлжээ. Тус компани уг доголдлыг кибер аюулгүй байдлын зөрчил бус, сүлжээнд хийсэн өөрчлөлтийн дараах саатал гэж тайлбарлажээ. Нийт 430 сая орчим хэрэглэгч энэ доголдлоос болж хүндрэлтэй тулгарсан байна. Мичиган мужид төвтэй “Anderson Economic Group” судалгааны төвийн тооцооллоор, уг саатал нь бүтээмжээр дамжин 7 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэжээ ./Брайан Стелтер/

Шинэ мэдээ