Агаарын бохирдлыг бууруулахад 20 их наядыг зарцуулсан ч үр дүнгүй байна

access_time 2026-11-11 10:06

Агаарын бохирдлыг бууруулахад аль хэдийн Монгол улс 20 их наядыг зарцуулсан ч угаар, утаа хоёр хэвээр байна. Тиймээс 10 мянган айлд цахилгаанд суурилсан дулаан хураагуур суурилуулна. Арилжааны банктай хамтарч иргэдэд эко ногоон зээл олгоно гэсэн. Тэр зээлийг нь төлөх чадвар иргэдэд байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Ажилгүйдэл нүүрлэсэн цаг үед залуу гэр бүл хоёулаа ажилтай орлоготой тохиолдолд л зээлийг төлж магадгүй. Өнгөрсөн жилүүүдэд зарцуулсан 20 их наядаар стандартын шаардлага хангасан нийтийн байр бариад ч болов янданг бууруулсан бол арай дээр агаараар амьсгалах байсан байх.

Шинэ мэдээ