Банкны болон апликейшний зээлийн хүүг бууруулах боломжгүй

access_time 2026-11-12 09:51

Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэг сарын хугацаанд банк бус санхүүгийн байгууллагын 60%, апликейшний зээлийн 45%-ийн хүүг бууруулах үүргийг УИХ-ын дарга өгсөн. Гэтэл энэ үүргийг биелүүлэх боломжгүй учраас ажлаа өгнө хэмээн Т.Санжаажамц хүсэлтээ гаргасан. Түүний хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр танилцуулаад гишүүдээс санал хураахад дэмжээгүй байна. Учир нь УИХ-ын 39 гишүүн ирцээ бүртгүүлээд гараад явсан. Санал хураахад автоматаар дэмжээгүй дүнд орсон байна. Ингэснээр УИХ-ын даргын биелэгдэшгүй даалгаврыг илчилсэн дарга ажилтайгаа үлдсэн. Албан тушаалд нам фракцийнхнаа томилох дуртай гишүүд энэ өдөр чимээгүй гаргалгүй сураггүй болж, ах нар кноптоо найдсан нь үр дүнд хүрсэн байна. Өөрөө хүсээд ч өгч болдоггүй албан тушаал нэг байсан нь олныг гайхшруулсан. Цаашид гишүүд саналаа зайнаас өгөөд ажлаа хийсэн ч болохоор болж гэсэн ёжлол хөвөрч байхад дахин УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн нь олны инээдийг барж байна.

Шинэ мэдээ