Төсвийн тодотголыг 41,5 их наяд, алдагдлыг 2,1 их наядаар баталлаа

access_time 2026-11-16 09:43

Монгол улсын 2027 оны төсвийн тодотгол батлагдлаа. Төсвийн тодотголыг 41,5 их наяд, алдагдлыг 2,1 их наядаар баталсан. Засгийн газар 6,4 их наядын бондын өр тавина. 3,9 их наядыг төсөл хөтөлбөрт зарцуулна. Мөн Засгийн газар 6 их наядын өр төлнө. 2,1 их наядын алдагдал нь өмнөх жилүүдэд бүтээн байгуулалт нь эхэлсэн ч баригдаж дуусаагүй барилга, хэрэгжиж дуусаагүй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд зарцуулна. Цаашид барилга байгууламжийн төсвийг нэмэхгүй, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарна гэжээ.

Шинэ мэдээ