Израилийн сонгууль гацаанд орлоо.

access_time 2026-11-02 10:11

Израилын сонгуулийн эцсийн дүнгээр ялагч тодроогүй. Тус улс хэдэн сарын турш үргэлжлэх улс төрийн тодорхойгүй байдалтай нүүр тулж байна.Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн тэргүүлсэн баруун жигүүрийн “Ликуд” нам олонхи болоогүй. Гол өрсөлдөгч Гади Айзенкотын тэргүүлсэн төвч үзэлт “Яшар” нам гэсэн хоёр гол эвслийн аль нь ч 120 суудалтай парламентад засгийн газар байгуулахад шаардлагатай 61 суудлын олонхийн санал авч чадаагүй.Хоёр намын удирдагчид өөрсдөд нь олгогдсон 12 долоо хоногийн хугацаанд тохиролцоонд хүрч чадахгүй бол Израилын иргэд дахин сонгууль өгөх шаардлагатай болно. Тал Шалев/

Шинэ мэдээ