Шатахууны үнэ өөр өөр байна.

access_time 2026-11-02 10:19

Шатахуун түгээх станцын эргэн тойронд иргэд олон цагаар дугаарлаж, хаана олгож байгааг нэгнээсээ асууж суран байж арай гэж шатахуун олж авч байна. Гэтэл шатахуун авсан цистернүүд нь Хятад, ОХУ-аас ирсэн ч колонкууд нөөцийн сав байхгүй. Байгаа нь дүүрсэн гэх хариулт өгч байх юм. Иргэдэд өгөх болохоор шатахуун байхгүй. Шатахуунаа авах болохоор нөөцийн савгүйн зовлонг иргэд ойлгохгүй байгаа юм. Төрөөс 264 шатахуун түгээх тсанцуудад нэг хяналтын ажилтан ажиллуулж байгаа гэсэн ч одоогоор ажиллуулаагүй байна. Хоёр эгнээ үүсэхээс хамгаалах зохицуулагч алга. Тиймээс төр нэг жилийн өмнө ярьж эхэлсэн шатахууны нөөцийн савуудаа ашиглалтад оруулж нөөцөө бүрдүүлэхгүй бол нэг л өдпөр нам зогсолт хийх нь. Өвлийн хүйтэнд шар гэрлээ асаан байж шатахуунд оочерлох нь хүнд байна гэдгийг жолооч нар ч сануулж байгаа юм. Мөн шатахуун үнэ өөр өөр байна.Хятадаас ирж буй евро 92, 4800-5600 төгрөгийн үнэтэй байхад ОХУ-аас ирж буй нь арай хямд байна. Яаж ч бодсон Хятадын талаас ирэх тээврийн үнэ хямд байх ёстой. Нэгдсэн шийдэл гаргах хэрэгтэй гэдгийг олон нийт хэлсээр байна.

Шинэ мэдээ