Оюу толгойн гүний уурхайд чулуулгын нуралт үүсч 15 хүн гэмтжээ

access_time 2026-11-02 10:16

Оюу толгойн гүний уурхайд чулуулгын нуралт үүссэн.Чулуулгын нуралтын улмаас 15 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдснээс 11 ажилтан эмчлүүлээд эмнэлгээс гарсан байна. Дөрвөн ажилтныг үргэлжлүүлэн эмчлэхээр болжээ. Тус уурхай хөдөлмөр хамгааллыг нарийн мөрдөж аюулгүй байдлыг хангадаг. Нуралт үүссэн үед орох цэвэр ус байрлуулсан өрөөнүүд тодорхой байршлуудад байдаг ч цаашид эрсдэл үүсч болзошгүйг энэ осол харууллаа. Өмнө нь ч лифт гацаж байсан. Тиймээс уурхайтай хамтарсан хөдөлмөр хамгааллын шалгалт хийж, онцгой байдлын албан хаагчид хамтран ажиллах боломжийг судална. Шалгалтын хүрээнд нэгдсэн сургалт зохион байгуулж хамтарч ажиллана гэж Онцгой байдал хариуцсан Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдсэн байна.

Шинэ мэдээ