Эрч хүчээ сэлбэсэн Chanel дахин жигүүр дэлгэлээ

access_time 2026-10-29 10:43

Chanel-ийн дизайнер тус брэндийг үндэслэгч Габриэль “Коко” Шанельд зориулсан цуглуулгаа танилцуулсан байна. Энэхүү цуглуулга нь эмэгтэй хүний ​​амьдралын олон үе шатыг алдаршуулахаас гадна, тухайн үе шат бүрд тохирох хувцаснуудыг санал болгож байгаа аж. Загварын шоуг нээж, загвар өмсөгч Диянира Хурбушер тунгалаг материалтай хувцас өмсөн гарч иржээ. Түүний дотуур хувцас нь Эдвардын үеийн корсетыг санагдуулам хэлбэртэй ч, хамаагүй зөөлөн, хөдөлгөөнд саад болохооргүй хийцтэй байсан. Гартаа Шанелийн хувийн эзэмшлийн “2.55” загварын цүнхийг барьсан байжээ. /Фиона Синклер Скотт/

Шинэ мэдээ