SpaceX-ийн Starship хөлөг хөөрлөө

access_time 2026-11-17 10:45

SpaceX компани Техас муж улсын Старбэйс дахь өөрийн байгууламжаасаа хүн төрөлхтний түүхэнд бүтээгдсэн хамгийн хүчирхэг пуужин болох “Starship”-ийн туршилтын нислэгүүдийн нэгийг эхлүүллээ. SpaceX компани “Starship” хөлгийг тойрог замаас буцаан авчирч, “Mechazilla” хөөргөх цамхгийн “гар”-уудын дунд босоо байрлалтайгаар, хяналттайгаар газардуулахаар зорьж байна. Пуужингийн түүхэнд урьд өмнө хэзээ ч оролдлого хийж байгаагүй юм. “Starship” сансрын хөлөг тойрог замд хүрч, “Starlink” интернэт хиймэл дагуулуудыг байрлуулсан. Цаашид 22 цагийн турш дэлхийг тойрон эргэнэ. /CNN/

Шинэ мэдээ