Дуэт&Дуэль
Сонгууль дөхөөд улстөрчид зодолдож эхэлсэн. Иргэддээ хайр зарлаад биш ажил, албан тушаалын төлөө зодолдож байна. МАН-ын 38:30-ын бүлгийнхэн дотроос Ерөнхий сайд асан Д.Занданшатар, ССАЖ-ын сайд асан С.Номинтой, Ерөнхий сайд асан Э.Оюун-Эрдэнэ, одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяртай, Ерөнхий сайд Н.Учрал, Д.Амарбаясгалантай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга асан Х.Нямбаатартай, ХЗДХ-ын сайд асан С.Амарсайхан хууль хүчний байгууллагын удирдлагуудтай тулалдаж байна. Харин сөрөг хүчнээс АН-ын ЕНБД С.Баярцогт, УИХ-ын Д.Мөнхбаясгалантай, АН-ын дарга Д.Цогтбаатар, ТЕГ-ын дарга Б.Хурцтай зодолдож байна. Тулаан нь ялагчгүй болсон. Нэгнийхээ но-г дэлгэж тавьсан хэргүүдийг нь хууль хяналтын шалгаж байна гэдэг ч үр дүн нь харагддаггүй. Шийдвэрлэж чадахгүй удаж байгаа. Арга ядсан намынхан нь зодолдоод байгаа нөхдүүдээ бүгдийг ажлаас нь чөлөөлөөд шалгуулах нь зөв гэдэг. Даанч Ерөнхий сайд Н.Учрал ажлаас нь чөлөөлж дөнгөхгүй, шийдвэр ч гаргаж чадахгүй байна. Бөөрөнхийлөөд байгаа болохоор намынх нь бугшсан идээ арилахгүй.Улстөрчид эрх ашгаараа барьцаалдагдсан гэдэг үнэн бололтой. Сонгууль дөхсөн үед Ерөнхий сайд намынхаа хэргийн эздээс салахгүй бол дуэт, дуэль тасрахгүй үргэлжилсээр л байх нь. Зодооны гол дүрүүд нэгнээ эрүүгийн хэрэг, газар нутгаа зарсан, асар өндөр дүнтэй авлига хээл хахуулийн хэрэгт буруутгадаг. Олон ч тендер, төслүүдийн хэдэн тэрбум, хэдэн их наядын гэрээ хэлцэл яригддаг ч хэрэлдэж хэрэлдэж хэдэн шараахай золиослоод дуусдаг. Өөрсдөө уснаас хуурай, ухаантай царайлж гараад хэдэн төр, яамд дамжаад сайдаар томилогддог. Дарга нар зодолдсны үр дүнд иргэд намд, улстөрчдөд итгэхгүй болсон. Ирэх сонгуульд чадварлаг, шударга улстөрч, шинэ мэдлэгтэй боловсролтой залуус гарч ирэхгүй бол иргэд халуун, хүйтэн жинг яаж ч тавьж мэдэх нь. Төр жолоодох, ард түмний амьдралыг авч явах гэдэг улс төрийн шог драмаар хэмжигдэх ёсгүй. Ард түмний амьдрал ард нь чирэгдэж, эх орных нь эдийн засаг хүндэрч, залуус ажилгүй, аж ахуйн нэгжүүд орлогогүй байсаар байх уу.
Шинэ мэдээ
-
Дуэт&Дуэль
2026-11-17
-
Хятадын худалдааны ашиг дээд амжилт тогтоожээ
2026-11-17
-
100 мянган хүн зэрэг галзуурчихна гэж байх уу?
2026-11-17
-
Төсвийн хөрөнгөөр 40 сумд Соёлын ордон барина
2026-11-17
-
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг нийт 27 удаа өөрчилжээ
2026-11-17
-
Хөөрөх зурвас хэрэггүй
2026-11-17
-
Д.Ж.Вэнс улс төрийн ирээдүйнхээ төлөө тэмцэж байна
2026-11-17
-
SpaceX-ийн Starship хөлөг хөөрлөө
2026-11-17
-
Трамп, Путин,Ши Жиньпин нар уулзана.
2026-11-16
-
Эрчим хүчний хөнгөлөлтийг хүчингүй болгох шийдвэрийг ЗГ дэмжихгүй.
2026-11-16
-
Гэрэлтүүлэггүй, камергүй гудамжинд сураггүй алга бологсод
2026-11-16
-
Төсвийн тодотголыг 41,5 их наяд, алдагдлыг 2,1 их наядаар баталлаа
2026-11-16
-
Баруун бүсийн замыг сайжруулна
2026-11-16
-
Энхийн хэлэлцээрт Европын таван орон оролцоно
2026-11-16
-
Дэлхийн бяслаг үйлдвэрлэгчид өрсөлдлөө
2026-11-16
-
Microsoft компани хэрэглэгчдээс уучлал гуйв.
2026-11-16
-
Путин Африкийг орнуудыг өөрийн талд оруулахыг хүсэж байна.
2026-11-13
-
Нэг иргэн 3-4 банкинд ипотекийн зээлд хамрагдах хүсэлт өгсөн нь тогтоогджээ
2026-11-13
-
Кушнер:Европт өргөн хүрээний аюулгүй байдал шаардлагатай
2026-11-13
-
Ажил хаяснаар төмөр зам, эмнэлгийн ажилчдын тоо эрс цөөрчээ
2026-11-13
-
Ямар ч газрын зураг дээр гарч ирдэггүй алдартнуудад зориулсан амралтын газар
2026-11-13
-
Иргэдийн амьдралын чанар доройтож байгааг харуулсан үзүүлэлт
2026-11-13
-
Гемодиализийн аппаратад ордог иргэд 10 тэрбумыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ
2026-11-13
-
“Бриллиант апартмент” хотхоны бүтээн байгуулалтыг шалгуулахыг хүсжээ
2026-11-13
-
Мароккогийн Хаан анх удаа эмэгтэй Ерөнхий сайд томиллоо
2026-11-12
-
Баялагийн сангийн хуульд өөрчлөлт оруулж 857 мянган төгрөгийг иргэдэд бэлнээр олгоно.
2026-11-12
-
Төрийн цахим шилжилтийн гайхамшиг
2026-11-12
-
Банкны болон апликейшний зээлийн хүүг бууруулах боломжгүй
2026-11-12
-
380 квт цахилгаан холболттой хэрэглэгчид эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдаж болно
2026-11-12
-
Нгавигаас Мангатоетое эрэг хүртэл 43 халим үхжээ
2026-11-12




