Хүрэн баавгай суурьшлийн бүсэд орж ирсэн бол 72720303 дугаарын утсаар мэдэгдэнэ

access_time 2026-09-24 09:49

Ойд идэш тэжээл хомтсноос баавгай суурьшлийн бүсэд орж ирсэн 240 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс хүрэн баавгайг унтуулах буу, цацлага, байгаль хамгаалагч нарт шаардлагатай тоног төхөөрөмж авахад Засгийн газрын нөөц сангаас 1 тэрбум 88 сая төгрөг гаргахаар болсон байна. Хүрэн баавгайг унтуулах буу авах мөнгө 32 сая төгрөг байгаа нь шүүмжлэлд өртсөн. Үнийг дахин судлахаар болсон бөгөөд суурьшлийн бүсэд баавгай орж ирсэн тохиолдолд иргэд 72720303 дугаарын утсаар мэдэгдэх шаардлагатай. Утсыг 24 цагаар ажиллуулахаар болсон байна. Улаанбаатар хотод баавгай орж ирсэн гэх иргэдийн мэдээллийн дагуу 20 хүний бүрэлдэхүүнтэй дронтой баг гарч ажиллаж эхэлсэн байна.

Шинэ мэдээ