Тоглолт үзэхээр хил давсан эмэгтэйд халамжийн тэтгэмж олгохгүй гэжээ

access_time 2026-09-24 09:54

Хятад улсын бага орлоготой өрхийн нэгэн эмэгтэй олон сарын турш мөнгөө хуримтлуулж цуглуулсан тоглолтоо үзэхээр Хонконг руу зорчжээ. Түүний энэ аяллыг Бээжингийн хяналтын систем баталгаажуулсан. Түүний гэр бүлийг “тансаг хэрэглээ”-нд мөнгө зарцуулсан гэж үзэн Засгийн газрын халамжийн тэтгэмжээс хасна гэжээ. Энэ үйл явдал Хятадын олон нийтийн сүлжээнд томоохон маргаан дэгдээсэн. Хиймэл оюун ухаанаар цахим төлбөр тооцоог хянасан байна. Хятадын засгийн газрын хяналтын тогтолцооны асар том хүрээг харуулсан хэрэг гэдгийг цахимд онцолсон. Эмэгтэйн үеэл “Red Note” хэмээх алдартай цахим хуудсанд аяллын мэдээлийг оруулсан байна. Хуан овогтой эмэгтэй Жянши мужид байрлах гэрээсээ 380 км зайд орших Хонконг руу аялах зардал болон тоглолтын тасалбарын мөнгийг олохын тулд “хүнд хүчир ажил хийж, халамжийн тэтгэмжээсээ мөнгө хуримтлуулсан” гэж уг нийтлэлд дурдсан байжээ. Нийтлэлийг устгасан ч албаныхан эмэгтэйн үеэл бичсэн болохыг баталсан байна. Хонконг нь Британийн колоничлолд 100 жил болоод 1997 онд Хятадад нэгдсэн түүхтэй. Тус бүс нутаг тусдаа хууль эрх зүй, улс төрийн тогтолцоогоор зохицуулагддаг. Хятадын иргэд Хонконг руу зорчихын тулд заавал зөвшөөрөл хүсэх шаардлагатай байдаг аж./Сильви Жуан/

Шинэ мэдээ