Рубио визний шинэ хязгаарлалт тогтоохоо зарлалаа

access_time 2026-09-23 11:15

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл” болон “нөхөн олговоргүйгээр газар хураан авах” үйл ажиллагаанд оролцсон гэж сэжиглэгдэж буй Өмнөд Африкийн албан тушаалтнуудын визний эрхийг хязгаарлах шинэ бодлого хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Рубио АНУ арьс өнгөний үзлээр хүчирхийллийг өдөөх асуудалд гүнээ санаа зовниж байна гэсэн. Трамп АНУ-д хүлээн авах дүрвэгсдийн дийлэнх нь цагаан арьст Өмнөд Африкчууд байх болно гэж мэдэгдсэн. Дэлхийн бусад улс орнуудад чиглэсэн дүрвэгсдийн хөтөлбөрөө АНУ бараг бүхэлд нь зогсоосон ч 7700 гаруй Өмнөд Африкчуудыг хүлээн авсан байна. Женнифер Ханслер/

Шинэ мэдээ