Ө.Шижир:ТӨК-иудыг хянан шалгах хороо байгуулна

access_time 2026-09-18 11:45

УИХ-ын гишүүн Ө.Шижир хэвлэлийн бага хурал зарлан ТӨК-иудыг хянан шалгах хороо байгуулна гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Тэрээр нийт төрийн 647 компани бий. Үүнээс ашиггүй ажилласан 65 компанийн аудитын тайланг ярья. ТӨК-иудад 70 мянган хүн ажиллаж байна. Нийгмийн чанартай төсөл хөтөлбөрүүдэд 1,8 их наяд төгрөг зарцуулсан. Нийт 8 их наядын зөрчил илэрсэн байна. Төр мөнгөгүйн зовлон бус мөнгөтэйн зовлонд унаад байна. Төрийн байгууллагууд өөрийн байрныхаа 1м2-ыг 50 мянган төгрөгөөр өөр компаниудад түрээсэлсэн. Нийт 170 мянган м2 байр түроээсэлж болохоор байна. Тэгсэн хэрнээ төрийн байгууллагууд өөр үнэтэй байрыг түрээсэлж байна. Иргэд 200 мянган төгрөгөөр байраа өөр хүнд түрээслээд, өөрөө 2 сая төгрөгөөр байранд орохгүй биз дээ. Энэ бүхний ард луйвар байгаа гэж харж байна. ТӨК-иудын дарга нар 19-65 сая төгрөгийн цалин авч байна. Төр яаж хэмнээд байгааг сонсгол зохион байгуулж ярина гэжээ.

Шинэ мэдээ