Баавгайг зайнаас буудах унтуулгатай сумтай бууг гадаадаас захиалж авна

access_time 2026-09-18 11:43

Суурьшлийн бүсэд ойн хүрэн баавгай орж ирж айлын гэр сүйтгэж, мал барьсан олон тохиолдол гарсан. Харин баавгайг буудах унтуулгатай сум Монголд байхгүй гэдгийг албаныхан хэлсэн байна. Иргэдийг айлгаад, мал бариад байгаа баавгайг буудах буу ч байгаль хамгаалагч нарт байхгүй. Тиймээс ядаж байгаль хамгаалагч нараа хийн буутай болгож, хүрэн баавгайг зайнаас буудах унтуулгатай сумтай бууг нь гадаадаас захиалж авахгүй бол хууль яриад хүлээж суух боломж байхгүй гэдгийг Сэлэнгэ аймгийн иргэд хэлсэн байна.

Шинэ мэдээ