Зодолдож салдаг улстөрчид эрх ашиг нь нэгдэхээрээ тэврэлдэнэ

access_time 2026-09-18 11:53

Монгол улс хоёр жилийн дотор гурван Засгийн газар сольж, 69 дэх сайдаа томилоод байна. Харин иргэд нь цалин, тэтгэвэр, инфляци ярьсаар байна. Хоёр улс төрч боксын рингэн дээр гараад нэгнийгээ цохиж унагаад, нөгөөх нь босож ирээд буцаагаад цохидог дүр зураг Монголын улстөрд ажиглагдсаар удлаа. Гэтэл сүүлийн үед тулалдаж байгаа хоёрын нэг нь харагдахгүй, нөгөөх нь таамаглаж нэрлээд цохиод байгаа юм шиг мэдээ мэдээллүүд ар араасаа хөвөрч байна. Үнэндээ бол бүх улс төрийн намуудын лидерүүд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэр дэвших магадлалтай улстөрчөө ямарч аргаар хамаагүй унагах технологи хэрэгжиж байгаа бололтой. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир яг энэ аргаар С.Амарсайханыг унагасан гэсэн. Зодолдож салдаг улстөрчид эрх ашиг нь нэгдэхээрээ улс төр болсон хойно тэврэлдэх л байх даа.

Шинэ мэдээ