ТӨХК-ийн 32-ыг нийтийн үйлчилгээний байгууллага болгоно

access_time 2026-09-17 10:26

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 35 ТӨХК-ийг татан буулгана гэх мэдээлэл цацагдаад байсан. Нийт 65 улсын үйлдвэрийн газрын 16-г нь компанийн хэлбэр рүү шилжүүлж, 32 газрыг нийтийн үйлчилгээний байгууллага болгохоор төлөвлөсөн байна. Мөн 4-5 байгууллагыг чиг үүргийнх нь дагуу нэгтгэж ТӨХК-иудыг арилжааны болон ашгийн бус гэж хоёр ангилна. Төрийн өмчит үйлдвэрийн 65 газар бол улсын төсвөөс 150 тэрбум төгрөгийн дэмжлэгийг жил бүр татаас хэлбэрээр авдаг. Эргээд улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлдэг байсан. Өөрчлөлт хийснээр ашигтай ажиллана гэж тооцоолжээ

Шинэ мэдээ